Хотгойдын баатар Шадар Ван Чингүнжаваар овоглосон хоймор нутгийн хийморьлог түмэн олон та бүхэндээ угтан ирж буй 2020 оны халуун мэндийг хүргэе.

2019-12-31

 

Хотгойдын баатар Шадар Ван Чингүнжаваар овоглосон хоймор нутгийн хийморьлог түмэн олон та бүхэндээ угтан ирж буй 2020 оны халуун мэндийг  хүргэе. Үдэж буй 2019 он Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хувьд амжилт бүтээлээр арвин, их хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн жил байлаа. Ингээд түүхийн шаргал хуудсыг зузаатган эргэж буй хоёр он солигдох энэ торгон мөчид Хөвсгөл нутгийн зон олон та бүхэндээ шинэ оны баярын мэндийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нийт албан хаагчдын зүгээс дахин хүргэж учран золгож буй  2020 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр  дүүрэн байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
  
Танан цагаан цас бударсан
Тансаг сайхан баяр ирлээ
Шинэ жилийн баярын
Шижигнэсэн мэндийг хvргэе
Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга,
хот байгуулалтын газрын дарга Б.Ганзориг 

Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР