GNSS-ИЙН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ СТАНЦ /CORS/

2019-06-19

CORS гэж юу вэ?

    GNSS-ийн байнгын ажиглалтын станц гэдэг нь олон улсын стандартад нийцүүлэн баталсан заавар, аргачлалын дагуу суурилуулагдсан, байрлал тодорхойлох Хиймэл Дагуулийн Навигецийн систем (GNSS) суурилсан АНУ-ын GPS L1, L2 болон ОХУ-ын GLONASS L1, L2 долгионуудыг хүлээн авах антены солбицлыг олон улсын байнгын ажиллагаатай станцтай харьцангуйгаар ITRF системд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлсон, 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS-н багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ юм. CORS нь өөрийн байрлалыг статик горимд тасралтгүй хэмжиж байдаг ба өндөр давтамжийн радио долгионоор (UHF modem), өргөн зурвасын богино долгионоор (Bluetooth modem) мэдээлэл дамжуулах технологи, утасгүй интернетийн сүлжээгээр мэдээлэл дамжуулах (CDMA, GSM modem) технологиор өөрийн байрлалын бодит агшны засвар (RTK) -ыг дамжуулж байдаг.

       Хэрэгцээ шаардлага

       GPS, GLONASS, COMPASS, GALILEO, BAIDU зэрэг хиймэл дагуулын байрлал тодорхойлох системүүд иргэний хэрэгцээнд нэвтэрч, тэдгээрийн нэгдэл болох дэлхий нийтийн хиймэл дагуулын байрлал тодорхойлох систем буюу GNSS /Global navigation satellite system/-ийг байгуулж, бусад улсуудыг нэгтгэсээр байна. Үүнийг дагаад дэлхийн улс орнууд GNSS-ийн сүлжээг байгуулах, уламжлалт аргаар байгуулсан байрлал, өндрийн сүлжээг нэгтгэх замаар дэлхий нийт, бүс нутгийн хэмжээнд интеграцид орох боллоо. Мөн монгол улсад авто зам, барилга, газрын харилцаа, харилцаа холбоо, хот байгуулалт, уул уурхайн зэрэг дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт сайжирч, тодорхой хууль эрх зүйн орчнууд бүрдсэнээр хот суурин газрыг шинээр болон дахин төлөвлөх, орд газруудыг ашиглах, тэдгээрийг холбосон дэд бүтцийн сүлжээг байгуулах ажлуудын хүрээнд төрийн захиалгат, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр хийгдэх том масштабын байр зүйн дэвсгэр зураг, гүйцэтгэлийн зураг, геодезийн төрөл бүрийн хэмжилтийн ажлууд ихсэж нарийвчлалын шаардлага өндөрсөж байна.

Эдгээр хэрэгцээ шаардлагын үүднээс монгол улсад 2006 оноос GPS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулах ажлыг эхлүүлж байсан боловч хөрөнгө оруулалтаас хамаарч зогсонги байдалд байсан бөгөөд 2011 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрх” төслийн хөрөнгө оруулалтаар Trimble фирмийн 6 ш GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байгуулснаар геодези зураг зүйн ажилд бодит үр ашгаа өгч эхэлсэн.

Монгол улсад анх 2005 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд Lieca фирмийн иж бүрэн 3 станц хүлээлгэн өгсөн. МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд туссан станц байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, өнөөдрийн байдлаар монгол улсын хэмжээнд нийт 38 байнгын ажиллагаатай станцыг суурилуулаад байна.  

/ CORS-ийн байршил /

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сүлжээг 63 станц болгон нэмэхээр тусгагдсаны дагуу холбогдох техник эдийн засгийн боловсруулаад байна. Төслийг хэрэгжүүлэхээр бол нийт 35 станцыг шинээр суурилуулах юм.

Одоогоор GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг Монгол улсын хэмжээнд байрлалын сүлжээ байгуулах, хэмжил зүй, газар хөдлөл, цаг уурын урьдчилсан мэдээ боловсруулах, уул уурхайн механизмын удирдлагыг автоматжуулах зэрэг салбарт ашиглаж байгаа бөгөөд цаашид ИНЕГ, ОБЕГ болон замын салбарт ашиглахаар судалгааны ажил хийгдэж байна.

       

ГХБХБГазарт ашиглаж буй Trimble фирмийн R4, R5 маркийн 2 долгионы GPS-ийн хүлээн авагч геодезийн хэмжилтийн багажийг GNSS-ийн байнгын ажиллагаатай станцтай холбох нэмэлт модем, мобиком дата сим картын хөрөнгийг шийдвэрлэж TCS2 controller дээр суулгаснаар Мөрөн сумын төвөөс 15 км радиуст мобикомын сүлжээ байгаа газарт хэмжилт хийх нөхцөл бүрсэн.

Санал асуулга

Нийтийн эзэмшлийн зам талбай дээр зохих зөвшөөрөлгүй дур мэдэн байрлуулсан обьектуудыг чөлөөлөх нь зөв.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР