ХӨВСГӨЛ АЙМАГТ ХАБЭА-Н СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-01

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХАБЭА-Н СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсээс Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын захиалгаар тус газрын мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-ын ажилтнууд, талбайн инженерүүдийг хамруулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах болон давтан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд болж буй тус сургалтад аймгийн барилгын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын 42 ажилтан хамрагдаж байна.
Монгол улсын Засгийн газраас барилгын салбарт баримталж буй бодлогын хүрээнд барилга байгууламжийн чанарын асуудлаас гадна хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах, барилгын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан дүрэм журмууд, холбогдох норм стандартуудыг дагаж мөрдүүлэх асуудалд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ. 
Үүнтэй холбогдуулан Барилгын хөгжлийн төвийн Сургалт судалгаа мэдээллийн хэлтсээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон инженер техникийн ажилтнуудад ХАБЭА-н чадавхжуулах сургалт болон хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтуудыг холбогдох байгууллагуудын хүсэлтээр аймаг орон нутагт нь очиж зохион байгуулж байгаа тул аймгуудын ГХБХБГ-ууд хүсэлтээ ирүүлэх боломжтой юм.

Сургалтыг БХБЯ Япон улсын JICA олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын ХАБЭА-н менежментийг бэхжүүлэх” төслийн багийн багш мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

Санал асуулга

Нийтийн эзэмшлийн зам талбай дээр зохих зөвшөөрөлгүй дур мэдэн байрлуулсан обьектуудыг чөлөөлөх нь зөв.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР