“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

2019-04-11

“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

Аймгуудын одоогийн нөхцөл байдал, тулгарч буй ноцтой бэрхшээлүүдийн талаар тодруулж, “Аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг тодорхойлж үнэлэх, цаашид аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах зорилготой бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг, уулзалт аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд болж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, агентлаг байгууллагуудын дарга мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байна.
Уг хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, JICA олон улсын байгууллага, GIZ Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэг нь “Монгол Улсын хөгжлийн алсын хараа”-г тодорхойлоход чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг юм.

 
 
Санал асуулга

Нийтийн эзэмшлийн зам талбай дээр зохих зөвшөөрөлгүй дур мэдэн байрлуулсан обьектуудыг чөлөөлөх нь зөв.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР