Хөвсгөл аймгийн хэмжээнд газар өмчлөлийн аяныг зарлалаа

2018-03-15

Хөвсгөл аймгийн хэмжээнд газар өмчлөлийн аяныг зарлалаа
Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтын дагуу Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай хуулийн заалт 2018 оны 05 дугаар сарын 01-нээр дуусгавар болж байгаатай холбогдуулан, аймгийн Засаг даргын 2018 оны А/159 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд 2018 оны 03 дугаар сарын 12 –ноос 04 дүгээр сарын 12 –ны хооронд газар өмчлөлийн аяныг зарлаад байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна шинээр газар олгохгүй байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
• Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр 
маягтыг сумын газрын даамлаас авч бөглөнө
• Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
• Газрын төлбөр төлсөн байх
Эдгээр материалыг бүрдүүлсний дараа таны эзэмшил газраа өмчлөх хүсэлтийн дагуу хянаж шийдвэрлэнэ.

Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР