ХӨВСГӨЛД ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ЛЭНД МЕНЕЖЕР ЦАХИМ СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ

2017-11-12

Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Газрын кадасртын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймаг энэ оны 10 дугаар сард Лэнд менежер програм хангамж буюу газрын мэдээллийн цахим системыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэвтэрүүллээ.
Энэ системд нэвтэрсэнээр газартай холбоотой бүхий л үйл ажиллагаа цахимаар явагдах ба эрх зүйн баримт бичиг, бүртгэл, мэдээ тайлан хууль эрх зүйн хүрээнд түргэн шуурхай явагдах үндэсний хэмжээнд лавлагаа мэдээллээр үйлчлэх, иргэд интернет ашиглан газрын харилцаатай холбоотой мэдээллийг авах зэрэг олон давуу талтай юм. Мөн газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаа шат бүрт хяналттай болж иргэн, хуулийн этгээдэд мэдээллээр ил тод, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ.

Лэнд менежер програм хангамж нэвтэрсэнтэй холбогдуулан иргэдэд түргэн шуурхай сумдын газрын даамалуудад нийт 62.000.000 төгрөгийн өртөгтэй шинэ компюьтер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Санал асуулга

Нийтийн эзэмшлийн зам талбай дээр зохих зөвшөөрөлгүй дур мэдэн байрлуулсан обьектуудыг чөлөөлөх нь зөв.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР