ХӨВСГӨЛ АЙМАГ “ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛЭНД МЕНЕЖЕР ПРОГРАМ ХАНГАМЖ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-15
ГХБХБГнь Газрын тухай хууль болон Кадастрын зураглал багазрын кадастрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд улсын хэмжээнд кадастрын мэдээллийн санг эрхлэх, зохион байгуулах үүрэгтэй бөгөөд “Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” гэрээт ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ. Хөвсгөл аймгийн ГХБХБГазраас Мөрөн сумын даамалд өндөр хүчин чадал бүхий иж бүрэн суурин компьютер хүлээлгэн өглөө. Цаашид бүх сумдыг энэ ондоо багтаан “Лэндменежер” програмд нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна. Мөрөн сумын газрын даамал Б.Батчулуунд амжилт хүсье.
Санал асуулга

Нийтийн эзэмшлийн зам талбай дээр зохих зөвшөөрөлгүй дур мэдэн байрлуулсан обьектуудыг чөлөөлөх нь зөв.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР